Mistress Of Kim Taehyung

 

Tablo reader up chevron

One

 [BREAKING] BTS хамтлагийн Ким Тэхён өөрийн 2 жил гаруй үерхсэн бүсгүйтэйгээ гэрлэхээр болсноо зарлалаа. Хосууд 2 жилийн турш нууцалсан харилцаагаа гэнэт дэлгэсэн нь фэнүүдийг цочирдуулаад байна. Тэдний хуримын тов тодорхойгүй байгаа хэдий ч удахгүй мэдэгдэнэ гэж найдаж байна.


Өөрийн уншсан зүйлдээ итгэж чадсангүй. Дахин дахин нүдээ цавчилан дахин дахин нүдээ нухан уншлаа. Өөрийгөө нэг чимхэж мөн нэг алгадаж үзсэн ч миний уншсан мэдээ өөрчлсөгдсөнгүй. 


Толгой тэр чигтээ хоосрох шиг болж юу болоод байгааг ойлгож ядна. Зүрхэн тушаа хүчтэй өвдөж, миний аминаасаа ч илүү хайрладаг нэгэн өөр эмэгтэйн хамт аз жаргалтай инээмсэглэх төрх нь үзэгдэнэ. Өөрийн эрхгүй нулимс урсана. Дотор минь бөмбөг тэсэрчихлээ. 


Ким Тэхён бол миний хайр. Би түүнийг анх дебут хийсэн цагаас нь эхлэн хайрласан. Өдийг хүртэл хором бүр түүнийг хайрласан. Миний амьдрал тэр чигтээ Ким Тэхён гэх нэгнээр дүүрсэн. Тэр бол миний амьдралын утга учир. Гэтэл... Энэ болоод байгаа бүхэн юу юм бэ?


Нүдээ аниад төсөөл. Чиний өөрөөсөө ч илүү хайрладаг айдол чинь нэг л өглөө босоод ирэхэд чинь найз бүсгүйтэй бүр цаашлаад гэрлэнэ гэдгээ мэдэгдвэл чи яах вэ? Энэ бүхнийг төсөөлөөд үз. Ийм мэдээ сонссон үед чиний дотор ямар мэдрэмж мэдрэгдэхийг төсөөлөөд үз. Аймшигтай байгаа биз? Харин миний дотор үүнээс чинь ч хэд дахин илүү аймшигтай байна. 


Дотор минь хуралдан бий болсон тэр бүх уур хилэн, гомдол, харуусал, үзэн ядалтаа гаргахын тулд хоолойныхоо хэрээр ориллоо. Толгойгоо барин улам чангаар орилон цурхиран уйлна. Гэсэн ч юу ч дээрдсэнгүй. Толгой дотор минь "2 жил үерхсэн бүсгүй" гэх үгс харагдаж чихэнд минь цуурайтна. 


Дотор минь улам л дүүрээд байна. Уур хилэнгээр, үзэн ядалтаар, гомдолоор мөн харууслаар дүүрч байна. 


Тэр эмэгтэй хэн юм? Түүний минь хажууд зогсон аз жаргалтай инээмсэглэж буй энэ эмэгтэй хэн юм бэ? Яагаад тэр минь энэ эмэгтэйн хажууд ийм тайван харагдаад байгаа юм бэ? 


Дотор минь "Яагаад?" гэсэн асуулт л эргэлдэнэ. 


Би Ким Тэхён гэдэг хүнийг өөрөөсөө ч илүү хайрласан байхад яагаад энэ бүхэн болж байгаа юм бэ? Миний хайрын хажууд энэ эмэгтэйн хайр юу юм бэ? Миний Тэхёны төлөө хийж чадах зүйлсийг энэ эмэгтэй хийж чадна гэж үү? Би тэгж бодохгүй байна. Гэтэл яагаад ийм зүйл болоод байгаа юм бэ? 


Яагаад? 


Ким Тэхён. Яагаад? 


Чи яагаад намайг ингэж их шархлуулна вэ? Чи яагаад миний зүрх сэтгэлийг үнс нурам болгоно вэ? Чи яагаад миний хайрыг олж харахгүй байгаа юм бэ? Чи яагаад өөр нэгнийг сонгоно вэ? 


Өрөөнийхөө ханаар дүүргэн өлгөгдсөн Тэхёны зургийг харлаа. Дотор минь гал авалзах шиг болж ханаар дүүрэн өлгөсөн зургуудаа уран авлаа. Байдаг чадлаараа орилон уйлна. Зүрх сэтгэл минь урагдаж байна. 


Нэг л мэдэхэд түүний бүхий л зураг урагдан газраар нэг таржээ. Газар сөхрөн унан түүний урагдсан зурагнуудаас царайг нь олон авлаа. Түүний зургийг цээжиндээ тэврэн чангаар уйллаа. 


Зүрх минь бутран унаж байна. Гэсэн ч би зүрхнийхээ бутарч унасан хэсэг бүрээр түүнийг хайрлаж байна. 


-----


Өнөөдөр бол миний хайртын хуримын өдөр. Түүнийхээ зургийг харсан. Тэр минь сайхан харагдаж байсан. Яг л миний зүүдэн дэх тэр сүйт хархүү шиг харагдаж байсан. Зүүднээс ялгаатай нь  түүний дэргэд зогсох сүйт бүсгүй нь би биш.


Хуримын ёслол хэдийн эхлэхэд бэлэн болсон ажээ. Түүний хуримын ёслол болох газар маш олон харуул хамгаалалт байх бөгөөд олны танил хүмүүс ихээр цуглана. 


Би танил ихтэй учир ийшээ төвөггүйхэн орчихов. Би түүнийг хайрласан энэ олон жилдээ зүгээр ч нэг зургийг нь харан шүтэж яваагүй юм шүү. Би түүний талаар бүхнийг мэднэ. 


Энэ хурим болох учиргүй. Ким Тэхён бол зөвхөн надад зориулагдсан залуу. Түүнийг өөр нэгний нөхөр болохыг би харж тэвчихгүй. 


Би түүний хуримыг сүйтгэх болно. 


Ёслолд зориулан гоёлын даашинз өмссөн учир нууцаар нэвтэрсэн намайг хэн ч гадарласангүй. Тэхёны гэрлэх гэж буй бүсгүй олны танил биш учир намайг түүний найз л гэж бодох биз. 


Хурим болох газрын дотуур явсаар сүйт бүсгүйн өрөөг оллоо. Хаалгыг нь багахан онгойлгоход дотор нь хэн ч байсангүй. Тийм ээ, бурхан миний талд байна. 


Шуудхан дотогш орон цүнхнээсээ улаан өнгийн шүршдэг будгаа гаргаж ирэн сэгсэрч үзэн дотор нь будаг байгаа эсэхийг шалгав. Хэдий шинэ будаг ч гэсэн би найдвартай зүйл хиймээр байна. 


Будагны тагийг аван гоёмсог цагаан хуримын даашинз руу шүршиж эхэллээ. Будагны үнэр хамар цоргин үнэртэнэ. Гоёл чимэг болсон өнөөх цагаан даашинз нүдний минь өмнө цусан улаан өнгөтэй болов. 


Даашинзыг бүхлээр нь будаж дуусах үед шүршдэг будаг жаахан л үлдсэн байлаа. 


Гэтэл ард минь хаалга онгойх чимээтэй зэрэгцэн "Сүхён аа" гэх эрэгтэй хүний танил бус хэрнээ дотно дуу сонстов. Эргээд харахад тэр минь байлаа. 


Хэдхэн алхамын цаана миний хайртай залуу зогсож байсан юм. 


Тэр надруу нэг харан хойно минь байх улаанаар будагдсан хуримын даашинзыг харан хөмсөг зангидав. 


"Чи хэн бэ?" хэмээн тэр уцаартай асуув. 


Түүний асуулт чихний минь хажуугаар өнгөрөв. Надад яг л үүлэн дээгүүр хөвөх мэт мэдрэмж төрөв. Хорвоо ертөнцийн төв нь Тэхён руу шилжсэн мэт санагдав. Бүхий л зүйлс Тэхёныг тойрон бүжиж байх шиг. Зүрх минь хурдан цохилно.


Миний хайртай хүн өмнө минь миний өөдөөс хараад зогсож байна. Энэ л аз жаргал байх тийм үү? 


"Чи хэн юм? Би хамгаалагч дуудлаа шүү" гэж хэлэхэд нь би шуудхан л түүн рүү гүйж очин бүсэлхийгээр нь гараа оруулан тэвэрлээ. 


Түүний энгэр бодсоноос минь ч дулаахан юм. Хэрвээ би түүний энгэрт л байх юм бол энэ хорвоогийн хамгийн хүйтэн өвлийг ч насаараа эдлэхэд бэлэн байна. 


Түүний үнэр төсөөлснөөс минь ч анхилам юм. Хэрвээ би түүний үнэрийг үнэртэж чадах л юм бол бүхий л насаараа өөр бусад зүйлсийг үнэрлэлгүй амьдрая.


Түүний дүр төрх санаснаас минь ч царайлаг юм. Хэрвээ би түүний царайг харж чадах л юм бол үүрд бусдаас хол амьдарсан ч яахав. 


Тэхёны төрхийг харан өөрийн хий төсөөлөл бодит байдал хоёрыг холин байхад хаанаас ч юм гар орж ирэн намайг түүнээс минь салгав. 


Тэр минь надаас холдон одож байна. Өнөөх дулаан үгүйрч, тэр анхилам үнэр замхарч, түүний төрх эзгүйрэв. 


Нулимс минь урсаж байна. 


"Ким Тэхён. Би чамд хайртай. Кан Юми гэх эмэгтэй чамд аминаасаа ч илүү хайртай" хэмээн ориллоо. 


Ийн хэлэхэд зүрх минь түргэн цохилж мөн нулимс минь урсаж байсан юм. 


Одоо тэр Кан Юми гэх эмэгтэй энэ хорвоо дээр байдгийг мэдэж авлаа. Кан Юми гэх эмэгтэйн зүрх түүний төлөө цохилдог гэдгийг тэр мэдэж авлаа. 


Хэр их хугацаа өнгөрсөн юм бүү мэд. Нэг л мэдэхэд харанхуй болж би гудманд ганцаараа зогсож байлаа. Ухаан орсон даруйдаа хотын төв гудам руу орлоо. 


Урдхан байх гудамжны том дэлгэцэн дээр "BTS хамтлагийн Ким Тэхёны хурим болж өндөрлөлөө" гэх гарчиган доор түүний хуримын ёслолын бичлэг үзэгдэв. 


Миний сүйтгэсэн хуримын даашинзны оронд өөр цагаан даашинз өмсчээ.


Эцэст нь миний хайртай залуу өөр эмэгтэйн нөхөр болчихлоо. 


Гэсэн ч би түүнийг хайрлахаа болихгүй. Би түүнийг өөрийн болгохын төлөө бүхнийг хийх болно. Би хамгийн адгийн бүхнийг хийхэд ч бэлэн байна. 


Учир нь би түүнд хайртай. 


Би Ким Тэхёнд хайртай.





A/N: Үйл явдал хараахан эхлээгүй байгаа учир үргэлжлүүлэн уншаарай. Айдолууд хайртай эмэгтэйтэйгээ хамт тэмцэн аз жаргалтай төгсдөг өгүүллэгүүд байдаг шүү дээ. Харин тэд аз жаргалтай байх үед тэр айдолын фэнд ямар байдаг бол? гэсэн бодлоор энэхүү өгүүллэгийг эхлүүллээ. Таалагдсан бол сэтгэгдэлээ үлдээгээрэй. Баярлалаа.

Comment Log in or Join Tablo to comment on this chapter...
~

You might like Oyunbolor's other books...