[Дууссан] EXOLOGY - BUTTERFLY

 

Tablo reader up chevron

Оршил

 Энд тэндгүй зул сар ирж буйг илтгэн өнгө өнгийн гэрэл асаж, хонхны жингэнэх чимээ, зул сарын дуу эгшиглэнэ. Хотын гудамжаар алхах хосууд цаанаа л нэг жаргалтай харагдацгаана. Хотын А бүс гэгдэх дээд зэрэглэлийн тодотголтой өндөр барилгын шалнаасаа тааз хүртэлх том цонхоор хотын өнгө өнгийн гэрэлтсэн төрхийг ажиглан зогсох тэр нэгэн бүсгүйн нүдний гал цог аль хэдийн унтарчээ. Тэр юуг ч юм бодон хүндээр санаа алдаж байлаа. Өрөөний хаалга дуугаран хэн нэгэн өрөөнд орж ирэхэд бүсгүй цонхны тусгалд хэн орж ирснийг төвөггүйхэн харж байлаа.


Миний талаас


Би цонхоор алсыг ширтсээр: Цаг болчихсон уу?


Менежер ах: Тиймээ!


Хажуудаа тайлж тавьсан өндөр өсгийтөө өмсөн менежер ахын хажууд очиход тэр надад гадуур хүрмийн минь өмсгөн бид буудлаасаа гарлаа.


Өнөөдөр бол уран бүтээлчдийн хувьд жилд ганцхан тохиодог баяр энэ бол Азийн хөгжмийн шагнал гардуулах ёслол юм. Миний хувьд оролцож байгаа хоёрдох тохиолдол минь байлаа.


Миний дэбют хийснээс хойшхи гурав дахь өвөл. Энэ жил SM энтертаймэнтаас SHINEE, EXO би гэсэн бүрэлдэхүүнтэй ирсэн болохоор надад бага зэргийн тухгүй санагдаж байлаа. Цэнгэлдэхийн өмнө машин ирж зогсон шуугьсан олон мянган фэнүүд болон олон зуун сэтгүүлч зураглаач нарын дуу аппаратны хурц гэрэл өөдөөс минь угтаж байлаа.


Менежер ах: Ирчихлээ!


Би нүүрэндээ инээмсэглэл тодруулан ах ч миний хаалгыг онгойлгож өгөхөд нүд гялбам гэрэлнүүд өөдөөс минь анивчина.


Би инээмсэглэсээр гараа өргөн фэнүүдтэйгээ мэндчилж улаан хивсэн дээгүүр алхсаар уран бүтээлчдийг хүлээн авч богино ярилцлага авах индэр дээр ирж зогсоход


Хөтлөгч инээмсэглэн: Ваа Мари-ши та өнөөдөр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна.


Би инээмсгэлсээр үсээ чихнийхээ араар хийнэ: Баярлалаа. Та ч мөн адил гайхалтай харагдаж байна.


Хөтлөгч инээмсэглэн: Хан Мари өнөөдрийн арга хэмжээнд 4 төрөлд нэр дэвшиж байгаа. Саяхан Европ дахь аялан тоглолт тань дууссан. Таны дараагийн төлөвлөгөө юу вэ?


Би камер луу харан инээмсэглээд: Баярлалаа! Өөрийгөө 4 төрөлд нэр дэвшиснээ ч мэдээгүй явж байгаа юм байна. *инээх* Дараагийн төлөвлөгөө гэвэл ирэх онд 2 телевизийн олон ангит киноны санал авсан. Эхний ээлжинд тэр тал дээрээ л сайн ажиллахыг хичээж байна. *инээмсэглэх*


Хөтлөгч инээн: Ваа Хан Мари-ши би таны "Анхны хайр" гэдэг кинонд чинь үнэхээр их дуртай шүү! Дараагийн уран бүтээлийг тань ч бас сэтгэл тавин хүлээж байя!


Би инээмсэглэн хоёр хөтлөгчид бөхийсөөр уран бүтээлчдийн хүлээх танхимд ирэхэд менежер ах намайг хүлээж байв.


Менежер ах надад хүрэмийг минь нөмрүүлэн: Нээлт хүртэл цагийн зай байна. 


***


Шагнал гардуулах ёслол эхлэж энэ үдэш уригдсан бүх уран бүтээлчид зохион байгуулагчдын бэлдсэн индэр дээр очиж сууцгаан би SHINEE сонбэ нарын хажууд сууж байлаа. Үзүүлбэрүүд ар араасаа үргэлжилж уран бүтээлчид ч шагналаа гардаж авцгаан үзүүлбэрээ үзүүлж байв.


Жүнхён: Мари!


Би Жүнхён ах руу харан: За ахаа?


Жүнхён ах инээмсэглэн: Бие чинь тааруу байгаа юм уу?


Би Жүнхён ах руу харахад ах санаа зовсон байртай: Чиний царай хувхай цайчихсан байна.


Би гарынхаа араар хацраа илэн: Зүгээрдээ сүртэй зүйл биш~ Бага зэрэг ядарсан байх~ *инээмсэглэх*


Жүнхён ах надад ус задалж өгөн: Ямартай ч ус уусан дээр байх~


Би толгой дохисоор усыг уун Жүнхён ахад баярласнаа илэрхийлэн түүнийн давуулан харахад Эксогийнхон хоорондоо инээлдэцгээн сууж байлаа. Тэр хүн ч мөн адил.


Үйл ажиллагаа ч дуусах дөхөж 2NE1-н сонбэ нар үзүүлбэрээ үзүүлэн хамгийн сүүлийн үзүүлбэр Эксогийн үзүүлбэр байлаа. Хэдий тэднийг үзэхийг хүссэн ч миний бие үнэхээр муу байна.


Тэмин: Мари зүгээр үү?


Би инээх аядан: Ахаа би явах хэрэгтэй байна.


Тэмин сандран: Яасан бэ?


Миний нүд харанхуйлсаар чих шуугиж зөвхөн Эксогийн дуу мөн олон мянган фэнүүдийн орилолдоон сонсогдож байв.


Би бүх зүйлийг буцаамаар байна.


***


"Хан Маригийн тайзан дээр гэнэт ухаан алдаж унасан шалтгаан"


[+56, -3267] Тэр зүгээр л бусдын анхаарлыг татах гэж жүжиглэсэн юм бишүү? ㅋㅋㅋㅋ Ямартай ч төлөвлөгөөн амжилттай хэрэгжсэнд баяр хүргэе Хан Мари!


[+119, -13] SM-н зохисгүй гэрээ! Тэд уран бүтээлчдээ яг л мөнгөний машин шиг хардаг. Энэ надад таалагдахгүй байна. Хүний эрхийг зөрчсөн асуудал.


[+163, -122] SM-н энэ шударга бус үйлдэл аль TVXQ-н үеэс л эхэлсэн. Тэд яагаад уран бүтээлчдэд амралт өгч болохгүй гэж~ Крис, ЛуХаны хэрэг ч тэр~


[+283, -198] Энэ хүмүүс яагаад зөвхөн СМ-г буруутгаад байгааг ойлгохгүй байна. СМ бол цалих өгдөг байгуулга. Уран бүтээлчил нь зүгээр суугаад цалин аван гэж байхгүй! Хан Маригийн MAMA дээр ухаан алдсан нь зөвхөн СМ-ээс болоогүй гэж бодож байна.


[+576, -12] Та бүхэн компьютерийн цаанаас ингэж мэтгэлцэх хэрэг байгаа юм уу? Би энэ хэдэн мянган коммент дундаас Хан Маригийн биед санаа зовсон ганц ч коммент олж уншсангүй ㅠㅠㅠㅠ Мари онни хүчтэй байгаарай!


[+1292, -13] Мари онни хурдан эдгээд "Чонса" нартаа хурдан эргэж ирээрэй! ㅠㅠㅠㅠ Хайртай шүү!



Comment Log in or Join Tablo to comment on this chapter...

Өнгөрснийг хэзээ ч буцааж болохгүй.

 +Маригийн талаас+


Эмнэлгийн тусгай зэрэглэлийн өрөөний цонхоор гаднах орчныг ширтэнэ. Өнгөрсөн үеэ бодоход хэн ч намайг таньдаггүй хэний ч анхаарлыг татдаггүй тэр үе минь юу юунаас илүү тухтай байсан юм шиг. 


Миний анх мөрөөдөж байсан зүйл тэрэнд зорьсон зорилго аль хэдийн хувьсан өөрчлөгджээ. Ээжийн минь хэлдэг зөв байж хүн хэзээ ч ганцхан зорилго ганцхан мөрөөдөлтэй байдаггүй цаг хугацааны эрхэнд юмс үзэгдэл өөрчлөгдөж чи ч өөрөө өөрчлөгдөн гэж хэлж байсан. Гэхдээ би өөрийгөө өөр гэж бодсон. 


Эхэлсэн газраа дуусган гэж боддог байсан. Сэтгэл минь хэзээ ч хувирахгүй гэж боддог байсан. Юунаас ч айхгүй тэмцэж чадах юм шиг мэдрэгддэг байсан... Гэхдээ бүгд эсрэгээрээ эргэсэн. Би өөр нэгэн салаа замыг сонгосон.


Бэкхён хөмсгөө зангидан амьсгал нь дээрдсээр: ХАН МАРИ!!!!!


Маригийн нүднээс нулимс урсан гарсаар Бэкхёны өмнө очиж гарнаас атган: У-Убба~


Бэкхён ууралснаасаа болж цээж нь түнхэлзэн хүчтэй амьсгалан Маригаас харцаа бурууллаа.


Мари уруулаа хазан: Ганц өөрсдийгөө бодолгүй биднийг хайрладаг тэдгээр хүмүүсийг ч бас бодоод үзэлдээ убба!


Бэкхён Маригаас гараа татаж аван буйдан дээр очиж суун: Чи тэгээд энийг зөв арга гэх гээд байгаа юм уу? Өөрсдийнхөө хүүхдийг өөрсдийнхөө гараар алах нь зөв зүйл гэж үү? *уурлах*


Мари: У-Убба!


Бэкхёны хоолой зангиран: Чи яаж ийм хатуу сэтгэлтэй байж чаддаг байнаа Мари! Би болон гэж байхад би бүгдийг зохицуулан гэж байхад яагаад эсэргүүцээд байгаа юм бэ???? Эсвэл хоёулаа зугтаах юм уу? Би хамтлагаасаа гарах уу?


Мари: БЭКХЁН!!!!!


Мари гүнзгий амьсгаа аван Бэкхён өмнө очиж суун өвдгөн дээр нь толгойгоо тавин: Гуйя убба! Бүх зүйлийг битгий ийм эдрээтэй болгооч! Одоо биш~ Бид дараа дараа зөв цаг нь ирэхэд дахин болж болно ш дээ! Та амархан ийм зүйл ярих хэрэггүй ээ! Тэён сонбэ та хоёрын үерхдэг гэсэн мэдээллийн дараа болсон тэдгээр фэнүүдийн халдлага мөн Тэён сонбэг жирэмсэн гэх худлаа цуурхал гарахад фэнүүдийн хэлж байсан үгс~ Та өөрийнхөө фэнүүдийг мэдэхгүй гэж үү? Тэд та нарт хэтэрхий их хайртай тийм болохоор одоохондоо ийм зүйлд бэлэн биш. Би ч гэсэн~ би ч гэсэн залуухан байна ш дээ убба би ийм зүйлд бэлэн биш байна. Би мөрөөдлийнхөө дөнгөж бяцхаан хэсгээс амталж үзчихээд тавьж явуулмааргүй байна. Убба гуйя битгий уурлаач дээ!


Маригийн зогсолтгүй урсах нулимс Бэкхёны өмдийг норгон Бэкхён ч мөн адил буйдан налсаар нүүрээрээ гараа халхлан чимээгүй мэгшиж байв.


***


Бодлыг минь таслан өрөөний хаалга дуугарахад гялс нулимсаа арчин хойшоо эргэж харвал ээж хоол барин зогсож байлаа.


Би инээмсэглэн: Хоол хэрэггүй гэсэн ш дээ ээжээ~


Ээж өрөөний баруун буланд байх буйдан дээр сууж хоолоо гаргаж тавин: Мухар олгой туссан хүн ингээд зогсож чадаж байнаа! Өвдөхгүй байна уу?


Би инээмсэглэн ээжийн хажууд очиж суун: Үгүй ээ иймэрхүү өвдөлт юу ч биш ш дээ! Аав ирээгүй юм уу?


Ээж надад шөл хийж өгөн: Машинаа тавьчихаад орж ирэн гэсээн. Эегүү олны танил охинтой байх нэг талаараа сайхан ч нэг талаараа сэтгүүлч сурвалжлагч нараас болж чамайгаа олигтой ч харж чадахгүй хэцүү л байна шүү! 


Би ээжийг тэврэн мөрөн дээр толгойгоо тавиад: Уучлаарай ээжээ~


Ээж үсийг минь илбэн: Эегүү миний бяцхан охин болдог бол хамт амьдрахсан. Өдөр болгон гэрийн халуун хоол идүүлж ядарч ирэхэд нь массаж хийж өгөхсөн.


Би инээмсгэлсээр ээжийнхээ энгэрт улам шигдэн: Баярлалаа ээжээ~


***


Менежер ах намайг буйдан дээр суулган: Үнэхээр зүгээр юм уу? Дахин хэд хоног эмнэлэгт хэвтэх хэрэгтэй байсан юм бишүү?


Би инээмсэглэн: Зүгээр дээ ахаа! Гэртээ амарвал илүү тухтай ш дээ~


Менежер ах санаа алдан: Чи зүгээр гэж байгаа бол яахав дээ! Гэхдээ битгий хамаагүй хөдөлгөөн хийгээд оёдлоо сэдэлчихээрэй!


Би толгой дохин: Ойлголоо ойлголоо та зүгээр ажил руугаа яв! Нээрээ ахаа орой ирэхдээ надад мөхөөлдөс эсвэл~


Менежер ах үүдэнд очиж гутлаа өмссөөр: Аль хэдийн хөргөгчинд чинь аваад хийчихсэн байгаа. Хэтрүүлж битгий идээрэй!


Би инээмсэглэн: Баярлалаа убба!


***


Биеэ бүрэн эдгэх хүртэл фэнүүдийнхээ захиа болон кино зохиолоо уншихаас өөр ажилгүй гэртээ өдрийг өнгөрөөдөг байлаа. Хааяа Жуи, Тэюун, Юта гурав эргэж ирдэг байв. Энтертаймэнтаас миний хамгийн дотно байдаг гурван хүн тэр л байлаа. Тэр гурав ч гэсэн олны танил болохоор дормноосоо хамаагүй гарч болдоггүй нь соло дуучныг бодвол хамаагүй хэцүү.


Би энэ замыг сонгосноор надад дотны найз ч гэж байхаа больсон. Өдөр болгон ганцаардлыг мэдрэх нь ямар ч өвчнөөс илүү их өвдөлт өгдөг гэдгийг мэддэггүй явж~


Хагалгааны сорив бүрэн анин аль хэдийн хагас сар өнгөрсөн байлаа.


Менежер ах миний хувцаснуудыг авч ирэн: Шууд телевиз рүү явах юм уу?


Би уруулаа өнгөлөн: Үгүй ээ! Эхлээд энтертайнментаар орж хүмүүст зүгээр гэдгээ харуулах хэрэгтэй биз дээ! *инээмсэглэх* Тэгээд ахаа цуцалахаар шийдсэн байсан бүх реклам болон CF-ы саналуудыг бүгдийн хүлээгээд авчих~ Аан бас асрамжийн газруудад сайн үйлсийн аянд оролцохыг ч бас~ Ахмм өөр чинь юу байсан билээ? Аан тийн цэнгээнт нэвтрүүлэг, talk шоунуудын хүсэлтийг ч бас хүлээгээд авчихаарай! 


Менежер ахын нүд томрон: М-Мари? Гэнэт яагаад? Чи тэдгээрийг зөвшөөрөхгүй байсан ч болно ш дээ!


Мари гунигтайн аргагүй бодлогошрон зогсож байгаад инээх аядан: Зүгээрээ алдсан зүйлээсээ илүүг хүртэх хэрэгтэй биз дээ?


Менежер ах: ????


Мари: Тэгж байж л би харамсахгүй байж чадна! *бувтнах*


***


Мари өдөр шөнөгүй ажиллаж байв. Тэр уригдсан бүх нэвтрүүлэг, шоунуудад оролцож байлаа. Үргэлж нүүрэндээ гэрэлтсэн инээмсэглэл тодруулах түүнийг дотроо өдөр бүр уйлдгийг хэн ч мэдэхгүй нь харамсалтай. Менежер нь түүний тоглох зарим рекламнуудыг хасахыг хүссэн ч тэр эсэргүүцэн бүгдэд нь тоглож түүнийг урих арга хэмжээнүүдэд ч очиж байв. Энэ бол түүний хамгийн үнэтэй зүйлээ хөсөр хаян байж хожсон зүйл гэдгийг хэн ч мэдэхгүй шүү дээ!


Жуигийн нүд томрон: Яаа галзуу охин минь жинхэнээсээ хэлээд байна уу? Энтертайнментаас зөвшөөрөх юм шиг байна уу?


Мари толинд өөрийнхөө хэвлий хэсэгт байх сорвийг харан долоовор хурууныхаа өндгөөр зөөлөн илэн: Би энэнээс болж олигтойхон гэдсээ гарсан хувцас өмсөж чадахгүй байна ш дээ! 


Жуи түүний ор нь дээр завилан суусан байх бөгөөд ярвайн: Тэглээ ч тэр рекламнууд амжилттай л болж байгаа ш дээ?


Мари үл ялиг толгойгоо гилжийлгэн толинд Жуи руу харсаар: Би шивээс хийлгэмээр байна. Насаараа кремээр далдлан гэж байхгүй ш дээ!


Жуи нүдээ эргэлдүүлэн ам рууга чипс авч хийнэ: Аахх би лав мэдэхгүй~ Чи фэнүүдийг мэднэ ш дээ хичнээн ноцтой асуудал болгодог гэдгийг~


Мари Жуи руу харан жаргалтайн аргагүй инээмсэглэн: Би блог дээрээ фэнүүдээсээ асууж үзсэн. 


Жуи: ????


Мари Жуи-н хажууд очиж хэвтэн: Тэд миний сонголтыг хүндэтгэн гэсэн болохоор би хийлгэмээр байна. Харин чи надтай хамт явах уу? *Жуи руу харах*


Жуи нүдээ эргэлдүүлэн: За яахав~ Тэгээд хэзээ явах юм?


Мари орноосоо үсэрч босон: Яг одоо! *инээмсэглэх*


Жуи: Яаа!!!!


***


Жуи нухацтай царайлан Маригийн хэвлий хэсэг рүү харсаар: Чи яаж ганц ч нулимс дуслуулж эсвэл амнаасаа авиа гаргадаггүй байнаа зүгээр хатгаж байхад~


Мари дөнгөж шивсэн улаан шивээсээ гараараа илэн: Иймхэн өвдөлт юу ч бишээ. *инээмсэглэх*


Жуи шивээс рүү ширтэн: Гэхдээ шивээс чинь ямар утгатай юм?


Мари түүний асуултанд бодлогошрон дуугаа хураах нь тэр.


Мари: У-Убба би хэрвээ шивээс хийлгэвэл та яах уу?


Бэкхён инээн Маригийн үсийг илэн: Шивээс гэнээ? Мэдээж тэр бас чиний нэг хэсэг юм чинь хайрлана ш дээ! Тэгээд хаанаа шивээс хийлгэх гэж байгаа юм?


Мари инээмсэглэн: Нууц


Бэкхён инээн: Юу? *Мариг гижигдэх* Хэлэхгүй юу айн?


Мари чанга чанга инээн: У-Убба болилдоо гуйя би дараа хэлнээ! *инээх*


Бэкхён инээн түүнийг гижигдэхээ болин үсийг нь чихнийхэн араар хийхэд Мари инээмсэглэн: Та одоо намайг үнсэх гэж байна уу?


Бэкхён инээн: Юу?


Мари инээн Бэкхёны хүзүүнээс татан уруул дээр нь зөөлөн үнсээд: Би яг адилхан зүйл бодсон байна. *малийх*


Бэкхён зүгээр л гэрэлтсэн инээмсэглэлээ тодруулж байлаа.


***


Жуи: Хөөе Хан Мари! 


Мари цочин бодит байдалдаа ирэхэд Жуи санаа зовсон байртай: М-Мари зүгээр үү? Яагаад уйлчихсан юм?


Мари гайхан хацартаа хүрэхэд тэр үнэхээр уйлчихсан байлаа.


Мари нулимсаа арчаад худлаа инээмсэглэн: Гэнэт шивүүлсэн газар өвдөөд~


Жуи: Эвий мангар охин чинь~


Мари Жуиг дормныхон урд хүргэж өгөөд гэр лүүгээ яван гэрлэн дохион дээр зогсож байхад өмнө байх том дэлгэцэн дээр Эксогийнхны зураг болон өөрийнхөн зураг байх нь тэр.


Мари гайхсаар машиныхаа цонхыг доош буулган том дэлгэц дээрх тэдний нэрээр гарчигласан мэдээллийг уншин удалгүй нүдэн байдгаараа томрох нь тэр.


Мари том нүдэлсээр: Юу болоод байнаа??? *бувтнах*


Мари хурдхан шиг утсаа гаргаж ирэн менежерийнхээ дугаарыг хийж байв.






A/N: Том хараар бичсэн өнгөрсөнд болсон явдлыг харуулж байгаа юм шүү :))

Comment Log in or Join Tablo to comment on this chapter...
~

You might like Anudari's other books...